Ази тивийн боксын аварга шалгаруулах тэмцээн Дубайд болно

Азийн сонирхогчдын боксын холбоо /ASBC/-ноос тивийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор Дубай хотноо 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 1-нд зохион байгуулахаар товложээ.

Боксын эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус тэмцээнийг Энэтхэгийн Нью Дели хотоос Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу ижил журам, протоколын дагуу шилжүүлж байна. АСБХ-ноос өдөр бүр хүндэрсээр байгаа Энэтхэгийн “Ковид-19”  халдварын байдлыг харгалзаж уг тэмцээнийг Дубай руу ийнхүү нүүлгэх шийдвэр гаргажээ. 

ASBC-гийн ерөнхийлөгч Анас Алотайба: “Токиогийн олимпын өмнө Азийн элит боксын аварга шалгаруулах тэмцээнийг идэвхтэй бэлтгэл болгон үргэлжлүүлэхээр шийдсэн бөгөөд Энэтхэгийн ард түмэн болон тэдний боксын гэр бүлд Азийн боксын холбооноос гүн эмгэнэл илэрхийлжээ.

Ташрамд дуулгахад, Энэхүү тэмцээнд эмэгтэй боксчид 10 жинд /48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, -81, +81 кг/ оролцох боломжтой. Харин эрэгтэй боксчид 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91, +91 кг гэсэн 10 жинд өрсөлдөх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)