Америк хосын бүтээсэн, Монгол гэрийн гоёмсог шийдэл

Залуухан кино найруулагч Зак Бот, Николь Лопез нар гэр бүл найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрсдийн шинэхэн гэрийг тун өвөрмөц загвараар бүтээжээ. Хосууд мөрөөдлийн байшингаа хийхийн тулд орчин үеийн дизайны шийдлийг эрт үеийн суурь загвартай хослуулсан байна. Зак BoredPanda-д өгсөн ярилцлагадаа “Бид үүнийг Төв Азид орших нүүдэлчдийн уламжлалт майхнаас сэдэвлэж бүтээсэн” хэмээжээ.

Нэг долоо хоногийн дотор барьж дуусгасан уг гэр нь 730 м/кв хэмжээтэй ба нэмэлт дээврийн унтлагын өрөө нь 200 м/кв аж. Тэдний энэхүү сууц Портландаас 20 минут яваад хүрэх эзэмшил газарт нь байрладаг бөгөөд 65 мянган ам долларын өртгөөр бүтсэн байна.

Гэрийн голд угаалгын өрөө нь байрлаж түүний дээр унтлагын өрөө нь байх юм. Бүрэн цахилгаанд холбосноос гадна жижиг хэмжээтэй зуух байрлуулжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)