ХХААХҮЯ-ны 54 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д ХХААХҮЯ-ны 54 үйлчилгээ орлоо. www.e-mongolia.mn портал сайтаас дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой болж байна.

Үүнд: Мал аж ахуй:

  • Мал эмнэлгийн зориулалттай вакцин бусад бичил биетний өсгөвөр экспортод гаргах лиценз
  • Малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр экспортод гаргах лиценз
  • Хонь, тэмээ, ямаа экспортод гаргах лиценз,
  • Цэвэр үүлдрийн адуу, гахай экспортод гаргах лиценз,
  • Үржлийн бусад адуу, үхэр экспортод гаргах лиценз,
  • Бичил биетнийг өсгөвөрлөх тусгай зөвшөөрөл олгох, сунгах,
  • Гадаадаас сайжруулагч мал, амьтан авах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Мал гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Шинээр малын үүлдэр, омог бий болгох тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Үр, өндгөн эс, хөврөлийг үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгох сунгах,
  • Үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгох, сунгах.

Газар тариалан:

  • Тамхины ургамал тарих тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Таримал ургамлын үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Ургамал хамгаалахад ашиглах бодисыг борлуулах тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах.
  • Хөнгөн үйлдвэр:
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, 
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах 

Хүнсний үйлдвэрлэл:

  • Архи импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах, сунгах
  • Дарс импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Дарс үйлдвэрлэх зөвшөөрөл сунгалт
  • Дарс үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох
  • Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгалт
  • Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгалт
  • Тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгалт
  • Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Шар айраг импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах
  • Шар айраг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах тус тус оржээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)