Хөл хориог хэлэлцэх ОНЦГОЙ КОМИССЫН хурал эхэллээ

Улсын Онцгой комиссын нэгдсэн хуралдаан болж байна. Мөн өнөөдөр (2021.04.23) Засгийн газар ээлжит бусаар хуралдана.

Онцгой комисс бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн "Улаан түвшин"-г буюу хөл хорионы хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Эрүүл мэндийн яамны саналыг дэмжиж, 14 хоногоор сунгахтай санал нэгдсэн тухай эх сурвалж мэдээлж буй. 

Онцгой комисс өнөөдрийн хурлаас гаргасан саналаа Засгийн газрын хуралдаанд уламжилж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарах болно. 

Засгийн газраас энэ сарын 10-25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шийдвэрлэсэн ба хөл хорионы энэ үе үргэлжилж байгаа билээ. 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.234.55.154)