Ж.Байден олон нийтийг вакцинжуулалтад хамруулах шинэ зорилтоо танилцуулжээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөсөө хойших эхний 100 хоногт "COVID-19"-ийн 200 сая тун вакцин тарих шинэ зорилтыг тавьж буйгаа пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдлээ.

“Энэ нь бидний эхний зорилтоос хоёр дахин их боловч хүрч чадна гэдэгт итгэж байна” хэмээн Ж.Байден мэдэгджээ. Тэрбээр бүрэн эрхийн хугацааныхаа эхний 100 хоногт 100 сая тун вакциныг тарих амлалт өгсөн нь 58 хоногт биелсэн юм.

“АНУ-д 130 сая тун вакциныг тарьснаас 85 сая хүн эхний тунг, 45 сая хүн хоёр тунг хийлгэсэн” гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Тодруулбал, улсын хэмжээнд өдөрт 2.5 сая орчим тун вакцин тарьж байгаа ажээ.

Мөн Ж.Байден ирэх тавдугаар сарын эцэс гэхэд АНУ-ын бүх насанд хүрсэн иргэнийг дархлаажуулахад хүрэлцэх вакциныг нийлүүлэн авах амлалт өгсөн байна. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /US News/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)