"Монгол шуудан", "Монгол алт"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 46 ХК-ийн 485,543,608.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол шуудан" (MNP+15.00%) болон "Монгол алт" ХК (ERS+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-8.59%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK-2.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 186,344 ширхэг нэгж эрхийг нийт 31 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.54 хувиар өсөж, 33389.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,591,405,567,121.15 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)