Ямар хичээлээр ЭЕШ өгвөл ямар мэргэжил эзэмших боломжтой вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан газар зүйн хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагчдад уг шалгалтыг өгснөөр цаашид ямар чиглэлээр суралцах боломжтой талаарх мэдээллийг хүргэж байна.

ГАЗАР ЗҮЙ – 100 ХУВЬ

- Багш – байгалийн ухааны боловсрол

- Газар зүйн багш

- Газар зүй

ГАЗАР ЗҮЙ, АНГЛИ ХЭЛ, НИЙГМИЙН УХААН

- Аялал жуулчлал

- Аялал жуулчлалын менежмент

- Орчуулагч

- Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага

ГАЗАР ЗҮЙ, МАТЕМАТИК, ФИЗИК

- Хот ба бүс нутаг төлөвлөлт

- Газар зохион байгуулалт

- Байгаль орчны зайнаас тандан судлал

- Байгаль ашиглалт хяналт үнэлгээ

- Хүрээлэн буй орчны экологи

- Геологи

- Геофизик

- Геодези

- Газар зүй

- Гидрогеологи

- Хөрс судлал

ГАЗАР ЗҮЙ, МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛ

- Газар зохион байгуулалт

- Газрын үнэлгээ

- Газрын кадастр, зураглал

- Аялал жуулчлал

ГАЗАР ЗҮЙ, БИОЛОГИ

- Газар зүй, биологийн багш

ГАЗАР ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ИХ СУРГУУЛИУД:

Ингээд үргэлжлүүлэн газар зүйн чиглэлээр суралцах боломжтой Монголын зарим их сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ:

- Хот ба бүс нутаг төлөвлөлт

- Газар зохион байгуулалт

- Байгаль орчны зайнаас тандан судлал

- Геологи

- Геофизик

- Газар зүй

МУИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ:

- Багш – байгалийн ухааны боловсрол

- Газар зүйн багш

- Газар зүй, биологийн багш

- Аялал жуулчлал

- Аялал жуулчлалын менежмент

МУБИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

3. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ:

- Геологи

- Геофизик

- Геодези

- Газар зүй

- Гидрогеологи

- Газар зохион байгуулалт

ШУТИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

4. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ:

 

- Газар зохион байгуулалт

- Газрын үнэлгээ

- Газрын кадастр, зураглал

ХААИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

5. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ:

- Аялал жуулчлал

СЭЗИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (127.0.0.1)
Аймөлдир Матеиатик болон ангил хэл нийгэм судал сонгох бол яамар мэргжилтэй болох вэ?
2021-11-12 Хариулах