Банкуудаас ирүүлсэн валютын худалдааны саналыг биелүүлэв

 Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас өнөөдөр, 2 дугаар сарын 18-нд 8.0 сая ам.доллар худалдан авах, 18.0 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар ирүүлсэн саналуудыг Монголбанк ялгаатай ханшаар 100 хувь биелүүлэв. Банкууд своп, форвард арилжааны санал ирүүлээгүй байна. 

Түүнчлэн өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт банкууд гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 3.0 сая ам.доллар худалдан авах, 2.0 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк дуудлага худалдаагаар оролцоогүй байна.

Тодруулга: "Ялгаатай ханшаар хийх арилжаа” гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.178.91)