Хүнд бэлэглэж болохгүй зүйлс

Бэлэг гэдэг бол өгч байгаа хүний сэтгэлийг илэрхийлж байдаг зүйл. Бид өгөхдөө ч, авахдаа ч хэрэгцээ талаас нь харан, утга санаанд нь анхаарал хандуулдаггүй. Гэвч бэлэгт ч бас сайн муу энерги гэж бий. Тиймээс дараах зүйлсийг хүнд бэлгэнд өгөхөөс аль болох зайлсхийгээрэй.

1. ХАР ЦЭЦЭГ

Хар өнгөтэй цэцэг нь үхлийг бэлгэддэг байна. Цэцгийн тоо, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга бий. 1,3,5 ба 7 .... ширхгээр боосон баглаа бэлэглэж өгч болох ч 2,4,6 ба 8...-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, аз жаргалыг бэлгэддэг байна. Тиймээс хайрт ээждээ, найздаа, найз охиндоо бас эгчдээ хар өнгөтэй бол тэгш тоотой цэцгийн баглаа өгөхөөс сэргийлээрэй.


2. ХООСОН ХЭТЭВЧ

Италид хоосон хэтэвч хүнд бэлэглэх нь тухайн хүнээ санхүүгийн асуудалд оруулах магадлалтай бэлэг хэмээн үздэг. Тиймээс хэтэвч бэлэглэхдээ их багыг үл харгалзан мөнгө хийж байгаарай.


3. СУВД

Сувд нь өвчин зовлон, шаналалын бэлэг тэмдэг болдог. Жишээлбэл: Мексикт сувд нь бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдийн нулимсыг бэлэгддэг учир сувд өгөхөөс бас авахаас татгалзаарай.


4. ШУВУУНЫ ЗУРАГ

Шувууны зураг, баримал нь зовлон, уйтгар гунигийг бий болгодог. Үүний учир нь шувууг муу муухай дуу чимээний бэлгэ тэмдэг гэж үздэгтэй холбоотой ажээ.


5. БУГУЙН ЦАГ, ЦАГ

Цаг бэлгэнд өгөх нь тухайн өгсөн цагаасаа эхлээд бэлэг авсан өгсөн хүмүүсийн  хооронд сэв суухыг илтгэнэ. Хятадад цагийг азгүйтэл, мөн үхэлтэй холбон тайлбарладаг учир цаг бэлгэнд өгөхөөс татгалзаарай.


6. ДОТУУР ХУВЦАС

Дотуур хувцас бэлэглэх нь урвалтыг нэр ажээ. Тийм ч учраас бусдад битгий дотуур хувцас бэлэглэж байгаарай.


7. НУРУУНЫ БҮС

Нурууны бүс нь эрүүл мэндтэй холбоотой учир хүнд бэлэглэх аваас энэ нь өвчин дуудаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг учир хүнд өгөхөөс татгалзаарай.


8. ХҮҮХЭЛДЭЙ

Юм бүхэн утгатай байдгийн сацуу аймшгийн кино бүрт хүүхэлдэй байдаг нь ямар нэгэн нууцыг өөртөө шингээдэг биз. Хүүхэлдэй нь яг л толь шиг муу энергийг өөртөө асар ихээр хуримтлуулж байдаг. Тэр тусмаа хуучин хүүхэлдэйг хүнд бэлэглэх маш муу ажээ. Тиймээс бяцхан охидод хүүхэлдэй бэлэглэхийн оронд өөр шинэлэг зүйлсийг өгч байгаарай.


9. БЭЭЛИЙ

Хэрвээ та бээлийг хэн нэгэнд бэлэглэвэл өгсөн хүнтэйгээ харилцаа муудахын нэр ажээ. Дундад зууны үед баатрууд эмэгтэй хүний бээлийг дуулган дотроо хийдэг байжээ. Хэрвээ бээлий унаад, унасан бээлийг бүсгүй өөрөө авах юм бол энэ бол азгүйтэл хэмээнэ. Тэр үед бүсгүйчүүд бээлийгээ унагаагаад өөртэй нь суух залуу ирнэ гэж найддаг байжээ.


10. ХУТГА СЭРЭЭ ИРМЭГТЭЙ ЗҮЙЛ

Логикоор бол хутгаар ямарваа нэгэн зүйлийг таслах, зүсэх үүрэгтэй байдаг. Европт хутгыг хуримын бэлэг болгон өгвөл цаашдын амьдралыг үгүй хийх хэмээн бэлэгддэг ажээ. Тиймээс ирмэгтэй зүйлсийг хүнд өгөхөөс зайлс хийгээрэй.


11. ТОЛЬ

Хятад болон Азийн зарим орнуудад толыг сөрөг энерги татдаг гэж үздэг хандлагатай бөгөөд ингэснээр тольны тусгал нь тухайн хүнийхээ амьдралд доройтлыг бий болгодог гэж үздэг. Бэлэг болгоод өгөхөд ч тэр авахад ч тэр толийг бүү сонгоорой.


12. ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН

Амьд амьтан хүнд бэлэглэх нь нэг талаараа өхөөрдөм ч гэлээ тухайн хүн амьтан тэжээх боломжтой эсэх талаар бодолцож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр хүн цаашид тухайн амьтантай байнга хамт байна гэдгийг тооцоолоод тухайн амьтныг асарч халамжлах цаг завтай, мэдлэг мэдээлэлтэй эсэхийг нь мэдэх хэрэгтэй. Хэрэв цаг зав гаргаж чадахгүй, анхаарал халамж муу бол бэлгэнд өгсөн хайртай амьтныг чинь өвчин тусгах цаашлаад үхүүлчихэж ч мэдэх эрсдэлтэй юм шүү. Мөн өмнө нь өөртэй нь энэ талаар сэжиг төрүүлэхгүй ярилцаж болох юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.223.31.148)