Dota 2 тоглоомын анимэ цуврал Netflix-ээр гарна

Valve компанийн бүтээл "Dota 2" тоглоом гуравдугаар сарын 25-наас Netflix-ээр анимэ цуврал болон гарахаар болжээ. "Dota: Dragon’s Blood" нэртэй уг анимэ нь Dota 2 тоглоомын баатар "Dragon Knight" буюу "Davion"-ы түүхээс сэдэвлэсэн ба өөр нэгэн баатар "Princess Mirana" мөн гарах аж.

"The Legend of Korra", "Voltron: Legendary Defender" зэрэг цувралыг бүтээсэн "MIR" студи шинэ анимэ цувралыг бүтээсэн байна.

Dota 2 нь телевизийн цувралтай болсон анхны үнэгүй MOBA /Multiplayer online battle arena/ тоглоом биш бөгөөд түүний өмнө 2020 онд "League of Legends" тоглоомын "Arcane"-ы дүрээр анимэ цуврал гарч байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)