Цэргийн сэдэвт дуу, шүлгийн уралдаан зарлажээ

Б.Оргил

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн наадам хоёр шатны шалгаруулалтаар явагдах бөгөөд нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг өнөөдрөөс ирэх сарын 4-ний өдрийг хүртэл цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хаягаар хүлээн авна. Хоёрдугаар шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдгүүдээ тодруулах юм.  Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2-3 шинэ бүтээлээ ирэх гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл tsergiinchuulga.1932@gmail.com цахим хаягаар хүргүүлэх бөгөөд шүлгүүд нь цэргийн сэдэвтэй, урьд нь яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байх ажээ.  Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 95298223, 89074727, 99299634 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (107.21.176.63)