Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээний 92 хувь нь оночтой байв

ЦУОШГ-аас гаргадаг аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээний таарц 69,7, оноч нь 92 хувь байсан нь өнгөрсөн он болон олон жилийн дунджаас 8-9 хувиар их байв.

Улсын хэмжээнд 2020 онд 11 төрлийн 91 аюултай, гамшигт үзэгдэл болсон бөгөөд эдгээр  үзэгдлээс анхааруулах мэдээг давхардсан тоогоор 803, цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 76 удаа олонд мэдээлж, холбогдох байгууллагад хүргэжээ.

Өнгөрсөн оны эхэнд аймгуудийн УЦУОШ төвд 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг татан авч хөрвүүлэх, бичлэг болгон боловсруулах программ хангамж тарааснаар цаг агаарын мэдээг мэдээллийн олон сувгаар түгээх боломжтой болжээ.

Мөн веб-д суурилсан “Шуурхай мэдээлэл, боловсруулалтын шинэ систем”-ийн эхний хувилбарыг нэвтрүүлж, нийслэлийн хойд болон зүүн чиглэлд, Хуурай мухар, Хужир буланд цаг уурын хэмжлийн 2 автомат станц байршуулснаар Улаанбаатар хотын цаг агаарын мэдээг дүүргээр нарийвчлан гаргах боломж бүрджээ.

Одоогоор нийслэлийн 7 байрлалд 3 цагаас 5 хоногийн урьдчилсан мэдээг дахин гаргаж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)