Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн даргаар Ж.Сүнжидмааг сонгов

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд мэргэжлийн холбоодын 30-40 зөвлөл ажилладаг. Үүний нэг Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл цахимаар ээлжит хурлаа хийж зөвлөлийн даргаар "Рио Тинто" компанийн Монгол дахь бүсийн эдийн засгийн хөгжлийг хариуцсан ахлах менежер Ж.Сүнжидмааг 100 хувийн саналаар сонгов.  Тэрээр өмнө Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт эдийн засагч, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018-2020 онд ажиллаж байжээ.

Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийн цахим хуралд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр- хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад Танхимаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Компанийн нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг бизнес эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр МҮХАҮТ анхаарч ажиллаж ирсэн. Үүний хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөлийг 2007 онд байгуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)