Хоёрдугаар сарын 01-ээс эхлэх ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Улсын онцгой комисс хуралдан өчигдөр /2021.01.31/ хуралдан "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийг эхлүүлэх асуудлыг хэлэлцсэн. 

Хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг дэмжсэн. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Хоёрдугаар сарын 01-ээс эхлэх ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)