Асрамжийн газрын 2 хүүхдийг багшийн хамт тусгаарлажээ

Сүүлийн үеийн коронавирусний халдварын нөхцөл байдал эрс нэмэгдэж, нийслэл Улаанбаатар хотод өдөртөө 15-аас дээш 30 тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмаа тодотголоо. Эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас гадна сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас “COVID-19”-ийн халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрийн өвчлөл явагдаж буй үзүүлэлт болж байгааг хэллээ.

Энд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Икс” апартментэд бүртгэгдсэн нийт 14 тохиолдлын тоо, мөн “Микс пицца”-гийн хүргэлтийн ажилтан өвчилсөнтэй холбоотой тус газрын ажилтнууд болон гэр бүлийн хүмүүстэй холбоотой нийт батлагдсан тохиолдол 11 хүн, Наркологийн эмнэлэгт мөн батлагдсан тохиолдол 7 болоод буйг жишээ татан мэдээллээ.

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны халдварын голомт тасрахгүй үргэлжилж байна.

Мөн ББСБ-д ажилладаг нэг хүний дүү нь халдвар авснаар асрамжийн жижигхэн газрыг ажиллуулдаг эгч нь улмаар өвдөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхэд байдаг тус асрамжийн газрын 2 хүүхэд өвдсөн учир багш, асрагчийн хамт тусгаарлан ажиглан тандаж байна. Тиймээс халдвар тусах эрсдэл хаа са халдварын эх уурхайг судлах, шинээр илэрсэн тохиолдлуудын тандан судлах үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга, их эмч А.Амбасэлмээ өнөөдөр мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)