Нүүрс экспортлогч, импортлогч нар цахимаар уулзана

Монгол Улс, БНХАУ-ын бизнес эрхлэгчид, эдийн засагчид, нүүрсний зах зээлийн мэргэжилтнүүд оролцсон онлайн хурал "Нүүрсний зах зээл-2021 онд" сэдвээр болох гэж байна. 

Цахим хурлын үеэр "БНХАУ-ын нүүрсний эрэлт, нийлүүлэлт 2021 онд ямар байх?", "Монгол Улсын нүүрсний экспортын өрсөлдөх чадвар" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнөх талаар Монгол нүүрс ассоциациас мэдээллээ. Хуралд БНХАУ-ын зах зээлийн судалгааны байгуулллагаг нүүрс худалдан авагч компаниудын төлөөлөгч нар оролцож, Монголын нүүрс экспорлогч томоохон компаниуд болон БНХАУ-ын нүүрс импорлогч, хэрэглэгч томоохон компаниуд үйл ажиллагаагаа товч танилцуулах аж. 

Нүүрсний экспортын онлайн хурлыг Монгол нүүрс ассоциац, БНХАУ-ын судалгааны "Түдэй Тинк танк" байгууллага зохион байгуулж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)