Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын 57 мянган ажилтны ажлыг үгүйсгэж болохгүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өчигдөр уламжилсан. Тэрээр болж буй үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын хамт албан тушаал, сайдын үүрэгт ажлаасаа огцорч буйгаа мэдэгдэв. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Дэлхийн нийтийг хамарсан "COVID-19" цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллалаа. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд бид бүхэн халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван тууллаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үр дүнд нь тодорхой хэмжээний өөрчлөлт гарсныг та бүхэн гарсан үр дүнгүүдээс харж болно. Эрүүл мэндийн салбарт нийт 57 мянган эмч, ажилтан ажиллаж байгаа. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нойр хоолгүй зүтгэж буй энэ олон арван мянган хүний, эрүүл мэндийн нийт ажилтны үйл ажиллагааг үгүйсгэж болохгүй гэдгийг хэлье. Ингээд Эрүүл мэндийн сайдын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилсан болно гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.237.178.91)