Ө.Батцэцэг FIFA-гийн зэрэглэлтэй Монголын анхны эмэгтэй шүүгч болов

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүлжээ.

МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг Ө.Батцэцэг эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм.

Монгол Улсаас Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн 5 шүүгч FIFA-гийн олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдээд байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)