"Монгол алт", "Багануур"-ын ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 11-нд энгийн арилжаагаар 33 ХК-ийн 50,132,755.37 төгрөгийн үнийн дүнтэй 258,799 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсч, мөн 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Монгол алт" (ERS+14.46%) болон "Багануур" ХК (BAN+3.85%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" (NXE-5.71%) болон "УБ-БҮК" ХК (BUK-4.15%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132.942 нэгж эрхийг нийт 14,406,481 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 11.5 сач үнэт цаасыг 1.4 тэрбум төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 0.1 хувиар өсөж, 19117.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,024,769,036,503.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)