20 сумын 12 мянга гаруй малчин өрхөд хүчит тэжээлийг хүргэнэ

Монгол Улсын Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн малчдад хүргэх хүчит тэжээлийн эхний цуваа өнөөдөр аймгийн төвд ирлээ. Нийт 200 тонн тэжээл ачсан зургаан машины эхний цувааг аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр холбогдох албаны хүмүүстэй тосон авав.

Баянхонгор аймагт нийт 3.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүчит тэжээлийг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор  ирүүлэхээр Засгийн газар, ХХААХҮЯ-наас төлөвлөжээ. Тэжээлийг Баянхонгор аймгийн Өлзийт, Богд, Жинст, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Баянбулаг, Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор гэсэн нийт 20 сумын 12.937 малчин өрхөд цаг алдалгүй  хүргэх юм. Шуурхай түгээлтийг аймгийн Онцгой комиссоос томилсон ажлын баг, ХХААГ-аас зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)