Төрийн ордонд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Төрийн ордны баруун хаалгаар нэвтрэхээр очсон иргэний COVID-19 түргэвчилсэн оношлуурын хариу өнөөдөр эерэг гарчээ. Тиймээс баталгаажуулах PCR шинжилгээний хариу гарах хүртэл төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. 

Түргэвчилсэн оношлуурын хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд хүргүүлээд байна. Шинжилгээний хариу баталгаажих хүртэл Төрийн ордон доторх ажилчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хамгаалалтын албанаас сануулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)