Бразил “CoronaVac” вакцинаас 100 сая тунг худалдан авна

БНХАУ-ын “Sinovac” компанид гарган авсан “CoronaVac” коронавирусний вакцинаас 100 сая тунг худалдан авах гэрээг Сан-Паулу хотын “Butantan” хүрээлэнтэй байгууллаа гэж Бразилын Эрүүл мэндийн сайд Эдуардо Пазуэлло пүрэв гарагт мэдээлжээ.

Э.Пазуэллогийн мэдээлснээр, 46 сая тун вакциныг ирэх дөрөвдүгээр сард, үлдсэн 54 сая тунг оны эцэс гэхэд нийлүүлэн авах бөгөөд бүх вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөр дамжуулан орон даяар тэгш хуваарилах ажээ.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн лхагва гарагт гаргасан зарлигийн дагуу Засгийн газар Эрүүл мэндийн үндэсний агентлагийн зөвшөөрөлгүйгээр “COVID-19”-ийн вакциныг худалдан авах боломжтой болсны дараа дээрх гэрээг байгуулсан байна. 

Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 87843 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн тухайн хугацаанд 1524 хүн халдварын улмаас нас баржээ. 

Эх сурвалж:БРАЗИЛИА. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.51.78)