Хамгийн их орлого олсон алдартнуудыг нэрлэжээ

Америкийн “Forbes” сэтгүүл жил бүр гаргадаг хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтаа нийтэлжээ.

Жагсаалтыг Америкийн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Кайли Женер тэргүүлсэн байна. Тэрээр энэ жил 590 сая ам.долларын орлого олжээ.

Хоёрдугаарт, рэп дуучин Канье Уэст бичигдсэн байна. “Forbes”  сэтгүүлийн тооцоолсноор, түүний жилийн орлого 170 сая ам.доллар байжээ.Түүнчлэн 87.5 сая ам.долларын орлого олсон жүжигчин Дуэйн Жонсон, 46 сая ам.долларын орлоготой дуучин Рианна нар жагсаалтад дээгүүр бичигдсэн байна.

Хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтад "Ливерпуль" багийн довтлогч, Египетийн хөлбөмбөгчин Мохаммед Салах /35.1 сая ам.доллар/ сүүл мушгижээ.

Б.Туул

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)