Авто тээврийн товчоодод сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллажээ.

 

Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 932, гарсан 899 буюу нийт 1831 автомашин нэвтэрсэн байна.

Үүнээс товчоодоор 1914 хүн нэвтэрч орсон бол  1788  хүн гарч нийт 3702 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.232.133.141)