Өнгөрсөн онд тойрог замаас авсан дэлхийн шилдэг 20 зураг

Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчдийн гэрэл зургийн дуранд буусан дэлхийн шилдэг хорин гэрэл зургийг Америкийн сансар судлалын NASA агентлагийн Жонсоны нэрэмжит Сансрын төвөөс танилцуулжээ.

Гэрэл зургуудыг “YouTube” сувагт байрлуулсан байна. 

"Олон улсын сансрын станцад ажиллаж, амьдардаг сансрын нисэгчид жил бүр төрөлх гаргийнхаа хэдэн мянган зургийг авдаг. Тиймээс бид Жонсоны нэрэмжит Сансрын төвийн Дэлхий судлалын хэлтсийнхнээс 2020 онд авсан хамгийн шилдэг зургуудыг танилцуулахыг хүссэн юм” гэж NASA-гийн мэдээлэлд дурджээ.

Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн онд NASA-гийн сансрын нисэгч ОУСС дотор анх удаа улаан лууван тарьж ургуулсан байна. Нийтдээ 20 ширхэг улаан лууван хураасан бөгөөд тугалган цаасаар ороож, 2021 онд дэлхий рүү илгээхээр хөргөөгч хайрцагт хадгалжээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН. /NASA/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.51.78)