“Грэмми - 2021” шагнал гардуулах ёслол АЛБАН ЁСООР хойшлогдлоо

Америкийн хөгжмийн салбарын гол шагналуудын нэг болох Грэмми шагнал гардуулах ёслол энэ сарын сүүлчээр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн боловч “COVID-19” цар тахлын улмаас хойшлогджээ.

Уг ёслол нэгдүгээр сарын 31-ний өдөр Лос Анжелес хотын “Staples” төвд комедиан Trevor Noah-гаар хөтлүүлэн зохион байгуулагдах байсан билээ. 

Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

- “Лос Анжелес хотод “COVID - 19” цар тахлын нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа бөгөөд эмнэлгүүдийн ачаалал дийлдэхээ больж, эмчилгээний тасгуудын хүчин чадал нь дүүрсэн байна. Мужийн болон орон нутгийн захиргаанаас гаргасан удирдамж дээр үндэслэн ёслолын ажиллагааг түр хойшлуулах нь одоогийн нөхцөл байдалд хамгийн зөв алхам байх болно гэж дүгнэлээ. Хөгжмийн салбарын уран бүтээлчид болон уг наадмыг зохион байгуулахын тулд хөлс хүчээ харамгүй зарцуулж буй арын албаныхны эрүүл мэнд, аюулгүй байдлаас илүү чухал зүйл үгүй билээ” гэжээ. 

63 дахь удаагийн Грэмми наадмыг ирэх гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулсан байна. Уг наадамд поп дуучин Beyonce нийт есөн төрөлд нэр дэвшсэнээр энэ жилийн наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлчээр тодорсон бол дуучин Taylor Swift, Dua Lipa, реппэр Roddy Ricch нар тус тус 6 төрөлд нэр дэвшсэнээр түүний араас бичигдэж байгаа юм.

Зүүн талаас дуучин Taylor Swift, Beyonce, реппэр Roddy Ricch нар

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.51.78)