Индонез гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй

Индонезийн Засгийн газар улс орондоо коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ оны эхний өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн турш гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Даваа гарагт Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудигийн мэдээлснээр, ирэх нэгдүгээр сарын 1-14-нд мөрдөх шинэ зохицуулалт гадаадын орнуудын Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчдөөс бусад бүх гадаадын иргэнд хамааралтай байна.

Индонез энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрөх боловч 48 цагийн дотор өгсөн “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг шаардах юм. Мөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс таван хоног өөрийгөө тусгаарлаж, дахин шинжилгээ өгсний дараа Индонезээр аялах боломжтой болох ажээ. 

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Индонезид “COVID-19” халдварын 719 219 тохиолдол бүртгэгдэж, 21 452 хүн нас барсан байна. 

Эх сурвалж: ЖАКАРТА. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.113.28)