Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2238 хүн үйлчлүүлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.12.25-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1665 дуудлага ирснээс 643 нь яаралтай тусламж, 1022 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1654 хүн мэдээлэл авчээ.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2238 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 36 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 156 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 178 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)