Улаанбаатар хот руу өнөөдрөөс эхлээд зорчих хөдөлгөөн хийхгүй

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 21 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байна.

Аймгийн 14 сумын эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын оношилгооны багаар нийт 393 иргэнийг "Ковид -19" халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна. 12 дугаар сарын 23-ны байдлаар аймгийн хэмжээнд 6 ажиглалтын, нэг тусгаарлах байранд 77 иргэн хяналт ажиглалтад байна. Мөн коронавирусний халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд эрсдэл өндөртэй байгууллагуудын 1442 ажилтан, албан хаагчдыг хамруулжээ.

Алтанбулаг боомтын хяналт шалгалтын талбайгаас дөрвөн автомашиныг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Тус боомтод хил хяналтын байгууллагуудын 17 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний 638 вагон, 32 ажилтныг шалган нэвтрүүлжээ. Улаанбаатар хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн учраас өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн хийхгүй байхаар боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)