НӨАТ-ын супер азтан 50 сая төгрөг хожно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш болно. Тохирлыг "Боловсрол" суваг телевиз орон даяар шууд дамжуулах юм. 

Иргэд арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой. Супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой. Өмнөх аравдугаар сарын сугалааны тохирлоор 34,226,375 баримт бүртгэгдэж, 30 сая төгрөгийн нэг, 3 сая төгрөгийн 27 азтан тус тус тодорсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)