АН-ынхан С.Эрдэнийг үгийг үл тоож, Үндсэн дүрмээ шинэчлэв

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд цахимаар зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын Х их хурал хоёр өдөр үргэлжлэхээр төлөвлөгдөж байсан ч өчигдөр буюу хурал эхэлсэн эхний өдрөө бүх асуудлаа хэлэлцэж, хурлаа өндөрлүүлжээ.

Уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцсон байна.

Х их хурал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны улс төрийн илтгэл, хурлын тэргүүлэгч О.Амартүвшингийн  “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг сонслоо.

Үүний дараагаар Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг асуулт асуух, санал хэлэх, санал хураах гэсэн гурван хэсгээс бүрджээ. 

Тус намын X их хурлыг дүрмийн бус гэж үзэж буй АН-ын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо болон УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд мэдэгдэл болон шаардлага хүргүүлсэн. Гэсэн ч тус намын Их хурал өмнөх даргын шаардлагаас үл хамааран шөнийн 02 цаг хүртэл хуралдаж, Үндсэн дүрмээ шинэчилжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)