1787 тээврийн хэрэгслийг халдваргүйтгэжээ

Өнөөдрийн байдлаар 94 чиглэлд 848 нийтийн тээврийн хэрэгслээр 163 067 хүн зорчжээ.

Нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 6:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.  

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобусны ариутгал, халдваргүйтгэлийг өдөр бүр 6:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна.

Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйтгэжээ. Мөн Багануур дүүргийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 137 зорчигч зорчсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)