МОНГОЛ ШУУДАН: Өвлийн идэш тээвэрлэх үнэ тарифтай танилцаарай

Б.Оргил 

Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан нийслэлийн иргэд “Монгол шуудан ТӨХК-иар дамжуулан хоол хүнсээ базаах, өвлийн идэшээ зөөвөрлөхөөр болсон.  Тиймээс бид “Монгол шуудан”-гаас гаргасан үнийн тарифыг дэлгэрэнгүй судалж, өвлийн идэш, махаа хэдэн төгрөгөөр хүргүүлэн авах талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Юуны түрүүнд хэрэглэгч өөрт хамгийн ойр байрлах Монгол шуудангийн утас болон хөдөө орон нутгийн хэрэглэгчид өөрийн аймагт байрлах шуудангийн утсанд захиалгаа өгнө. Ингээд өөрийн явуулах махны жинг доорх хүснэгтэд байгаа үнийн тарифтаа үржүүлэн төлбөрөө төлөх юм. Ингэснээр илгээсэн мах ажлын 3-5 хоногийн дотор хүлээн авагч дээр очих боломжтой. 

"Монгол Шуудан" ТӨХК-ийн өвлийн идэш, мах тээвэрлэх тариф

Тодруулбал, Орон нутгаас ирсэн хүнс, махыг өөрт ойр байрлах “Монгол Шуудан”-н салбараас авах бөгөөд, махны жин, нийслэлтэй хол ойр аймаг, орон нутгаас хамаарч 30-100 килограмм /кг/ махыг бол нэг кг-г нь 400-1200 /НӨАТ ороогүй/ бодож нийслэлд хүргэх юм байна.

Мөн зарим мэдээллийг бид  “Монгол шуудан” ХК-ийн лавлах утаснаас холбогдож асуухад “Цар тахлаас шалтгаалан бидний ажлын ачаалал дөрөв дахин нэмэгдсэн. Орон нутгаас хүргэх идэш, хүнсний үнийн тарифын хувьд шатахуун, жолоочийн хөлс, тээврийн хэрэгслийн элэгдэл зэргээс хамааран тооцдог байгаа.

Хамгийн гол нь манай шуудангийн хүргэлт түргэн шуурхай, найдвартай, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, халдваргүйжүүлэлт ариутгал хийсэн тээврийн хэрэгслээр ард иргэддээ үйлчилж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.207.136.189)