УБ: Нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг хүн сонгож, нийт 70 мянга гаруй хүнд шинжилгээ хийнэ

Б.Оргил

Нийслэлийн Онцгой комиссоос  нийслэлийн өрх бүрээс нэг иргэнд КОВИД-ын шинжилгээг хийх болсон талаар мэдээллээ. Энэ тухай НОК-оос дараах мэдээллийг өгөв. 

НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.ЭРДЭНЭБААТАР:

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргаашаас эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийнэ.

Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт  2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг бий. Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)