Далай лам монголчуудад зориулсан айлдвараа түр хойшлуулжээ

Б.Оргил

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2020 оны 12-р сарын 3-ны өдөр Монголын залуучуудад "Бурханы шашин ба шинжлэх ухаан" сэдэвт ярилцлага, мөн 12-р сарын 4, 5-ны өдрүүдэд Монголын сүсэгтнүүдэд "Наландын 17 бандида нарын соёрхол", Богд Зонховын "Мөрийн гурван эрхэм" номуудыг онлайнаар тайлбарлан айлдахаар зарлаад байсан билээ.

Гэвч Монгол дахь хатуу хөл хорионы улмаас монголчуудад зориулсан номын айлдвараа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.62.119)