Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ тэлэхэд тань туслах МОНГОЛ ПОДКАСТУУД

podcast gif зурган илэрцүүд

 

Гадуур алхаж байхдаа, автобусанд, түгжрэлд, эсвэл гэртээ зүгээр сууж байхдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, шинэ зүйлс сурах боломжийг подкаст бидэнд олгодог.

Бид бүгдэд өгөөжтэй, мэдлэг тэлэхүйц болон урам зориг өгөх Монгол подкастуудыг орууллаа! 

Unlock Podcast

Бямба гариг бүр шинэ дугаар тавигддаг ба дэлхийн шилмэл номнуудыг түүвэрлэн дугаар бүрээрээ хураангуйлан хүргэдэг. Хувь хүний хөгжил, түүх, шинжлэх ухаан гэх мэт олон төрлийн сэдвийг хамарсан номнуудыг хамардгаараа онцлог бөгөөд танд сонсож буй номоо үнэхээр унших сэдэл төрүүлнэ гэдэгт итгээрэй!

Seheeten Podcast

Ням гариг бүр өөр өөрийн гэсэн онцлог чанар, авъяас чадвартай амжилттай яваа хүмүүсийг урьж оролцуулан тэдгээр хүмүүсийн туршлага, амжилт бүтээл, алдаа, сургамж гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцдаг. Зочин бүрийн ярианаас сурах зүйлс маш их байдаг тул мэдлэгээ тэлж, хандлагаа өөрчилж, нэг алхам сайжрахад тань туслах болно

Positive Mongolians

Хөгжилтэй, сонирхолтой влогоороо бидэнд танигдсан Дөлгөөн&Төвшөө хосуудын явуулдаг подкаст - Тэд тус тусдаа дугаарууд хөтлөн явуулдаг бөгөөд Лхагва, Баасан гаригуудад тавидаг. Өөрсдийн туршлага (заримдаа зочдыг урьж), түүнээс сурсан сургамжууд, мөн алдаанаасаа суралцан дэвших г.м урам зориг өгөх, шинэ зүйлс сурахуйц сэдвүүдээр подкастаа хөтөлдөг тул түүнээс суралцаж өөрийгөө ч мөн сайжруулах боломж олгодог

Uhaarliin 7 honog 

7 хоног бүр сонсогчиддоо блог, подкаст, эсвэл видео хэлбэрээр ухаарал бэлэглэх зорилготойгоор өөрийн эргэцүүлэл, бодол, сурч ойлгосон зүйлсээ хуваалцдаг нэгэн эмэгтэйн хувийн орон зай. Ихэвчлэн байгаль орчин, эрүүл мэнд, аз жаргалтай нийгэм, ёс зүйн асуудлуудыг хөндөн ярилцдаг. Бидний тэр бүр анзаарч, ач холбогдол өгдөггүй асуудлуудыг гарган ирж уншигчид, сонсогчдын анхаарлыг хандуулж, ухаарахад тусладаг тул сонсож үзээрэй!

Mongol Student Podcast

Дэлхийн өнцөг булан бүрт буй Монгол оюутнуудтай ярилцаж, сургуульдаа тэнцсэн туршлага болон зөвлөгөө гэх мэтчилэн олон сэдвийг хамран тэдний бодол, туршлагыг түгээн хүргэдэг.

Cool Mongol Podcast

Залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэн суралцаж, ажиллаж байгаа амжилттай хүмүүсийг урьж сонирхолтой яриа өрнүүлдэг. Тэдгээр хүмүүсийн туршлагаас сонсогч та маш их урам зориг, хийж бүтээх хүсэл тэмүүлэл авах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)