Тоглосон киногоо үзэж чадалгүй нас барсан 10 жүжигчин

Олны танил жүжигчин нас барахад түүний мянга мянган шүтэн бишрэгчид гунигт автдаг билээ. Ихэнхдээ тэд хорвоогийн жамаар бус золгүй явдлаар амиа алдаж байгаад тэр харууслын утга учир оршино. Дэлхий даяар алдартай болсон зарим кино, урлагийн бүтээлүүд заримдаа жүжигчнээ нас барсны дараа дэлгэцийн бүтээл болдог байна. Харамсалтай нь доор дурдах жүжигчид бидний сэтгэлд зөвхөн өөрийн бүтээсэн дүрээрээ мөнхрөн үлдсэн аж.  

Тоглосон киногоо үзэж чадалгүй нас барсан 10 жүжигчин

 

 

 

 

1 Брэндон Ли - “The Crow”

“The Crow” кино маш олон шүтэн бишрэгчидтэй бөгөөд энэхүү киноны талаар гунигтай түүхийг мэдэхгүй хүн бараг үгүй.

Брюс Лигийн хүү болох Брэндон Ли уг кинонд Эрик Дрейвений дүрийг бүтээхээр болсон юм. Кино зураг авалт дуусахаас ердөө 8 хоногийн өмнө Брэндон зураг авалтын талбай дээр байхдаа бууны суманд өртөж амь насаа алджээ.

Киноны нэгээхэн хэсэгт Эрик дээрэмчидтэй таарч, тэдэнтэй буудалцдаг аж.  Ингээд эсрэг дүрийн жүжигчин жинхэнэ сум бэлдсэн боловч  бялтыг нь авахаа мартсан байна. Зураг авалтын эхний явцад сум гацсан учир хэн ч анзаараагүй гэнэ.  Харин дараагийн удаа сум Брэндоны гэдсийг онож тэр нас барсан.

Брэндон Ли - “The Crow”

Энэ бол зураг авалтын талбай дээр болсон гэх албан ёсны мэдээллийн нэг юм.  Бас нэгэн мэдээллээр Брюс Ли нэгэн гэмт бүлгийнхэнтэй өстэй байсан учир тэд зураг авалтыг далимдуулан өөрийн хүмүүсийг зураг  авалтын талбай руу илгээж хамгийн сүүлийн хэсгийн үеэр Эрикийг буудсан гэх яриа ч бий.

2 Хит Лежер - Жокер "The Dark Knight"

Жүжигчин Хит Лежерийн шүтэн бишрэгчид түүнийг нас барсныг сонсоод итгээгүй гэхэд хилсдэхгүй. Залуу жүжигчин 2008 оны 1-р сарын 22-нд гэртээ амьсгал хураажээ.  Задлан шинжилгээгээр түүнийг зарим төрлийн бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан гэж үзсэн байна.

Яг энэ үед Хит “The Dark Knight” киноны сүүлийн зураг авалтанд орсон байлаа. 

Хит Лежер - Жокер "The Dark Knight"

Үүнээс гадна тэр “The Imaginarium of Doctor Parnassus” кинонд Тони Шепардын дүрийг бүтээсэн ч энэ золгүй явдлаас болж кино найруулагч жүжигчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх хэрэгтэй болсон гэнэ.  

“The Dark Knight”  кино  2009 онд дэлгэцийн бүтээл болж, зууны шилдэг киноны тоонд багтсан ч Хит үүнийг харж чадаагүй юм.

3 Пол Уокер - "The Fast and the Furious"

Пол Уокерын үхэл шүтэн бишрэгчдийнх нь хувьд хүнд цохилт болсон билээ. Тэрээр “The Fast and the Furious” киноны Брайан О'Коннорагийн дүрээр алдаршиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Пол 2013 оны 11-р сарын 30-нд сайн үйлийн аянаас буцах замдаа хурд хэтрүүлж автомашины осолд орсон байна.   

Тэр их хэмжээгээр түлэгдэж, хүнд гэмтсэнээс үүдэн жолооны ард байсан найз Рожер Родасынх хамтаар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 

Пол Уокер - "The Fast and the Furious"

Тухайн үед  Пол “The Fast and the Furious-7” киноны зураг авалтанд оролцож байсан гэнэ. Хэдийгээр ийнхүү харамсалтай зүйл тохиолдсон ч кино найруулагчид гарц олж Полд дутуу байсан зарим хэсгүүдэд түүний дүүг тоглуулж, компьютер графикийн тусламжтайгаар царай төрхийг нь түүнтэй ижил болгож чаджээ.

4Алия Хотон – “Queen of the Damned”

Дуучин, жүжигчин, загвар өмсөгч Алии Хотон нас барсан гэх мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийг шуугиулсан юм.  Тэрээр дуучин гэдгээрээ алдартай байсан бөгөөд кино урлагийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан билээ. 2001 онд Алия болон түүний хамтрагчид нисдэг тэрэгний ослоор нас барсан юм.

Алия Хотон – “Queen of the Damned”

Энэ үед тэр “Queen of the Damned” кинонд Акашигийн дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү кино түүнийг нас барсны дараа дэлгэцийн бүтээл болсон аж.  Мөн Алия “The Matrix Reloaded” кинонд тоглож байсан ч түүнийг нас барсны дараа бүсгүйн тоглосон бүх хэсгийн зураг авалтыг дахин хийсэн гэнэ.

5 Филип Сеймур Хоффман - "The Hunger Games"

Хоффман нь “Twister”, “The Big Lebowski”, “Mission: Impossible III” киногоороо алдартай. Үүнээс гадна тэрээр “The Hunger Games” киноны Плутарх Хевенсбигийн дүрийг бүтээсэн юм.

Филип Сеймур Хоффман - "The Hunger Games"

2014 оны 2 сарын 2-нд Хоффман Нью-Йорк дахь гэртээ нас барсан байна.  Задлан шинжилгээгээр тэр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан нь тогтоогджээ. Үүнээс өмнө тэрээр  "The Hunger Games" киноны 2 ангид аль хэдийн тоглоод амжсан бөгөөд  үлдсэн ангиудад буй түүний хэсгүүдийг өөрчлөхөөс өөр аргагүй болсон байна.

6 Брюс Ли - "Enter the Dragon"

Брюс Ли бол тулааны урлагийн домог, алдарт жүжигчин, найруулагч байсан юм.  Тэрээр "Enter the Dragon"  кинон дээр ажиллаж байсан бөгөөд 1973 онд Хонконгт болсон ярилцлагын үеэр ухаан алдсан байна. Ингээд түүнд тархины хавантай гэх онош тавьжээ.

Дараагийн сар нь Ли толгой өвдөж, халуурч байгаагаа хэлэхэд эхнэр нь түүнд өвчин намдаах эм өгсөн ч өдрийн хоолны дараа амьсгал хураасан байна. Задлан шинжилгээгээр түүний бие өвчин намдаах эмэнд сөрөг урвал үзүүлж  тархи нь хавдсан байна.

Брюс Ли - "Enter the Dragon"

7 Крис Фарли - "Shrek"

Крис Фарлигийн үхэл мөн л дээрх жүжигчдийн адилаар бусдын анхаарлыг маш ихээр татаж, сэтгэлийг нь хямраасан юм. Тэрээр “Saturday Night Live” шоу нэвтрүүлгээрээ алдартай болсон бөгөөд “Tommy Boy”, “Coneheads” кинонд дүрээ мөнхөлжээ. 1997 оны 12 сарын 18-нд Фарли хар тамхи хэтрүүлэн хэрэглэж 33 насандаа нас барсан. Тэр Шрекийн хоолойны 85 хувьд дуу оруулсан байна. 

Гэвч кино найруулагчид болсон бүх зүйлийн дараа түүний хоолойг энэ ертөнцөд ашиглах буруу хэмээн үзэж, Майк Мейерсийг дахин дуу оруулахыг хүссэн гэнэ.  Үүнээс гадна  тэр “Ghostbusters” киноны 3-р бүлэгт тоглох ёстой байсан аж.

Крис Фарли - "Shrek"

8 Оливер Рид – "Gladiator"

Английн жүжигчин Оливер “D'Artagnan and Three Musketeers”, “Tommy”, “Les Misérables” кинонуудад дүр бүтээснээр дэлхий даяар алдартай болсон. 2000 онд тэр “Gladiator” кинонд Антони Проксимогийн дүрийг бүтээжээ.  Зураг авалтын завсарлагааны үеэр түүний зүрх гэнэт өвдөж, Оливер эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Рид өмнө согтууруулах ундаанаас хамааралтай байсан бөгөөд цэнгээний газар зодоон ч үүсгэж хэсэг хугацаанд зодолдож маргалдсаны дараа тэр ухаан алдаж унаж байсан гэнэ.

Оливер Рид – "Gladiator"

Ридийг нас барах үед киноны ихэнх хэсгийн зураг авалт дууссан байсан учир Оливерийн орлон тоглогч үлдсэн хэсгийн дүрийг бүтээсэн байна.

Gladiator 2000 онд дэлгэцийн бүтээл болж, маш олон шагналыг хүртсэнээс гадна орчин үеийн хамгийн шилдэг киноны нэг болсон юм.

9 Хезер О'Рурк - "Poltergeist"

Хэрвээ та аймшгийн кинонд дуртай бол “Poltergeist”  киног санаж байгаа биз.  Стивен Спилбергийн бүтээл болох энэхүү киноны үйл явдал сүнстэй байшинд өрнөх бөгөөд сүнс тэдний бяцхан охиныг хулгайлдаг. Киноны бага охины дүрийг  Хезер О'Рурк бүтээсэн билээ.

"Poltergeist-3" зураг авалтын үеэр охин 12 насандаа нас барсан юм. Хожим нь Хезер нь Кроны өвчтэй болох нь тогтоогдсон байна. Эхлээд охинд энгийн нэг  ханиадны шинж тэмдэг илэрч харин маргааш нь ухаан алджээ. Түүнд  бүдүүн гэдэсний түгжрэлийн хагалгаа хийсэн боловч Хезер хагалгааны дараах хүндрэлийг давж чадалгүй хорвоог орхисон юм. 

Хезер О'Рурк - "Poltergeist"

Харин аймшгийн киноны шүтэн бишрэгчид одоо ч “Poltergeist” киног үзэх дуртай байдаг гэнэ.

10 Жон Кэнди – "Wagons East"

Жүжигчин Жон Кэнди “The Bull” киноны Дьюи, “Stripes” киноны Оксбергер, “Uncle Buck” киноны Бак Расселлийн дүрээр алдартай.

Кэндийг “Toronto Argonauts”-ын эзэн байсан талаар мэдэх хүн ховор.

1994 оны “Wagons East” кино зураг авалтын үеэр Кэнди  43 насандаа нас баржээ. Тэрээр Мексикт хэсэг хугацаанд амарч байсан бөгөөд найз нөхөддөө хамгийн сүүлийн лазанья хоолоо бэлдэж өгчээ. Тэрээр унтахаар хэвтээд өглөө нь амьсгал хураасан байна.  

 

Жон Кэнди – "Wagons East"

Харин түүний тоглосон кино дэлхийн хамгийн шилдэг киноны тоонд багтдаг.

Холливуд нь шинэ содон зүйлээс гадна өнгөрсөн түүхээрээ алдартай бөгөөд өнгөрсөн зууны кино ямар сонирхолтой, ямар шилдэг байсныг мэдэхийн тулд заавал үзэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)