Дуртай номоо гэртээ хүргүүлэх ГУРВАН БОЛОМЖ

Их хотын завгүй амьдрал дунд бид тэр бүр номын дэлгүүр зориод байх боломж олддоггүй. Шинэхэн гарсан амттайхан номыг худалдаж авна даа гэж бодсоор явтал жилийн хугацаа өнгөрөх нь ч бий. Тэгвэл цаг наргүй ажлаасаа илүү гарч чадахгүй байгаа номын хорхойтнууддаа зориулж, номын хүргэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1.WWW.INTERNOM.MN

Дэлгүүрийн тавиур дээрх номуудаас хүссэн номоо олох гэж чилтлээ хайх хэрэггүй. www.internom.mn хуудаст зочлон 32 мянган номоос ангилал, төрлөөр нь шүүж сонголтоо хийх боломжтой. Онлайн дэлгүүрээс авбал илүү хямд бөгөөд байнгын гурван хувийн хямдралтай байхаас гадна төрөл бүрийн урамшуулал зарлагддаг. 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийвэл хүргэлт үнэгүй.

Онлайнаар худалдан авах боломжгүй тохиолдолд 7577-7700 утсанд захиалга өгч хүргүүлээрэй.

2. HTTP://BOOKLO.MN/

Энэхүү цахим хуудаст зочилмогц “Монголын уран зохиол", “Гадаадын уран зохиол”, “Хүүхдийн ном”, “Хувь хүний хөгжил”, “Суутнуудын намтар түүх”, “Шинжлэх ухаан", "Гадаад хэлний сурах бичиг", “Нийгэм улс төр, бизнес”, “Хоол хүнс”, “Эрүүл мэнд, гэр бүл” гэсэн хэсгүүд нээгдэх бөгөөд та өөрийн сонирхож буй сэдвүүдийнхээ хэсгээс сонголтоо хийх боломжтой. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй бөгөөд орон нутаг руу илгээх боломжтойгоороо бусад дэлгүүрээс давуу талтай.

Хэрвээ та номоо захиалан  уншихыг хүсвэл 80206667 утсанд хандан хүргүүлэх боломжтой.

3. ШИНЭ НОМ ШУУДАН

Шинэ ном шуудан нь таны хүссэн номыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдийн үнээр гap дээр тань хүргэдгээрээ онцлогтой. Хот хөдөөгийн алинд ч хүргэх боломжтой бөгөөд нийслэлд бол захиалга өгснөөс хойш 1-2 цагийн дотор номыг тань хүргэж өгдөг.

Захиалга өгөхийн тулд 80801388 гэсэн дугаар руу утасдахад л хангалттай. Шинэ ном шуудангийн өөр нэг давуу тал нь үргэлж шинэ юм уу эрэлт ихтэй номуудыг сонгож хүргэдэг. Хэвлэлийн чанарын шаардлага хангаагүй, эсвэл хэн хаанаас гаргасан нь мэдэгдэхгүй, мөн зохиогчийн эрх аваагүй номуудыг сонгохоос татгалздаг.

Зохиогч нартай албан ёсны гэрээ хийж хүргэлт хийж байгаа учир хуурамч ном худалдан авах эрсдэлгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.169.53)