УБ: Баянзүрх дүүргийн Аманхуур хотхоноос вирусын халдвар илэрчээ

Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хот дахь нийт халдварын тоо 65-т хүрлээ. Эдгээр 65 тохиолдлын ойрын хавьтал болох 977 хүнийг илрүүлэн хязгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж.

Анх 11 дүгээр сарын 11-нд эхний тохиолдол бүртгэгдснээс хойш ойрын хавьтлуудыг тусгаарлалтад байлгаж гурван удаагийн шинжилгээ авчээ. Гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 100 гаруй хүнийг одоогийн байдлаар гэрийн хяналтад шилжүүлсэн байна. 

Нийслэлийн Банязүрх, Баянгол дүүрэгт хамгийн их тохиолдлууд бүртгэгдсэн байна. "Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл үзвэр үзсэн караокед орсон хамт хоол идсэн бариа засал хийсэн ийм хүмүүс өвдсөн.

Сүүлийн батлагдсан тохиолдол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аманхуур хорооллоос бүртгэгдсэн. Тиймээс БЗД-ийн 14-р хороонд байрлах Рапид Мед эмнэлэг болон тэнд байрлах бариа заслаар үйлчлүүлсэн хүмүүс болон Аман хуур хотхоны иргэд шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)