О.АМАРТҮВШИН: Хөл хорио он дуустал үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болно

Б.Оргил

МҮХАҮТ 3,530 ААН, бизнес эрхлэгчдээс нөхцөл байдлын судалгааг авч, танилцуулаад байна.  Тэрээр "Бүх бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь бүрэн зогссон, 10 хувь нь зайнаас ажиллаж үлдсэн 30 хувь буюу уул уурхай мэдээлэл технологи эрүүл мэнд зэрэг салбарууд хэвийн ажиллаж байна.  Хөл хорионы үед хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих асуудал. Одоогоор ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш чадахааргүй байна" гэдгийг онцлов.

Тэгэхээр бид цаашдаа COVID-19-тэй  зэрэгцэж амьдрах шаардлагатай болж байна.

Хөл хориог сунгаагүй байсан ч одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд болсон учир эдийн засгаа хэрхэн яаж сэргээх вэ гэдэг асуудал ковидоос дутахааргүй чухал асуудал боллоо. 

Тодруулбал манай эдийн засаг өдрийн 100 орчим тэрбум байдгаас 40 хувийг нь уул уурхай дангаараа даагаад авч  явж байгаа бол  үлдсэн 60 хувь нь алдагдалтай буюу 57 тэрбумаар тасалдаж байна. Мөн сул зогсолтын өртөг өдрийн 60 тэрбум.  Тэгэхээр цаашид хэвийн горимд шилжиж эдийн засгаа сэргээхэд  нөлөөлөх хэд хэдэн саналыг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан байна:

 ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ КОМПАНИУДЫН ӨӨРСДИЙНХ НЬ ХАРИУЦЛАГА БОЛГОЖ ХУВИРГАЯ!

1. Эмзэг бүлгийн хүмүүст төр илүү их анхаарч байна. Бусад хүмүүс яах вэ? Өндөр орлоготой хүмүүс мэдээж энэ үеийг давна. Эдийн засгийг сэргээхэд шаардлагатай зүйлүүдийг одооноос хангаж эхлэх хэрэгтэй.

2.Аюулгүй ажиллагааны зөвлөмж боловсруулъя. Гарын авлага түгээе. 

3.Ажилдаа ирж, очих нийтийн тээвэр, ажил руу орох, гарах шалгалт, ажиллах орчин, сахилга баттай байх, халдвар илэрсэн тохиолдолд яах ёстой вэ гэдэгт бэлэн байх.

4.Халдвар эсвэл сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах тухай гарын авлагуудыг бэлэн болгох хэрэгтэй. Эдгээрийг мөрдөөд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эхлүүлж болно. Дэлхий нийт ингэж ажиллаж байна.

5.Аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хариуцлагатай байлгах замаар эдийн засгийг сэргээх боломжтой.

6.Бизнесийг эргэн сэргээх төлөвлөгөөг аюулгүй ажиллагааны хязгаарлалтын эрэмбэтэйгээр явуулж эхлэх хэрэгтэй. Арванхоёрдугаар сарын 1-нээс үүнийг хийж эхлэхгүй бол болохгүй нь.

7.Хүнс, түүнтэй холбоотой салбарууд өсөлттэй, ихэнх салбар уналттай байгааг анхаарая.

8..Экспортын салбарын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь зүйтэй.

9..Хорио цээрийг үргэлжлүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай нэг сая орчим иргэн байна.

10.Нэг иргэнд 200 орчим мянган төгрөгийн хүнсний асуудлыг зайлшгүй шийдэх ёстой.

11.Үзвэр үйлчилгээ нийтээр цуглах газруудаа хаагаад бусдыг нь ажиллуулах горим руу яаралтай шилжих шаардлагатай.

12.Компаниуд тодорхой сургалт зааварчилгаа аваад онцгой дэглэмд ажиллах хэрэгтэй.

13..Аж ахуйн нэгжид суурилсан эрүүл мэндийн хамгаалалтыг ярьж эхлэх цаг нь болсон.

14 .Ажлаа хэвийн явуулахын тулд аюулгүй ажиллагааны дүрэмтэй хамт эрүүл мэндийн хамгаалалтыг баримтлах ёстой.

Өнөөдрийн байдлаар 21 салбарын, 667 төрлийн 855 мянган ажлын байр буюу нийт 74.5 хувь нь хаалттай байна. 

Хэрэв цаашид хорио цээрийг үргэлжлүүлбэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай нэг сая орчим иргэн бий болох юм. Тэгэхээр Халдвар хамгааллын дэглэмийг компаниудын өөрсдийнх нь хариуцлага болгож хувиргаад компаниуд тодорхой сургалт зааварчилгаа аваад онцгой дэглэмд ажиллах шаардлагатай болж байна.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (54.236.245.71)