Хөл хорионы үед хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд

Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс анх удаа дотооддоо бүх нийтийн бэлэн байдлыг зарлаад тав хонож байгаа билээ. Энэ үед иргэд аль болох гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Иймд бид та бүхэндээ хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг нэгтгэн хүргэхийг зорьлоо. 

EMART

Нийтийн тээврийн хязгаарлалт хийгдсэнтэй холбоотойгоор “Имарт”-ын салбар дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь богиноссон ч онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээ нь хэвийн явагдаж байгаа юм. Ойрын өдрүүдэд онлайн захиалгын хэмжээ ихэссэн тул өдөрт авах захиалгын хэмжээ дүүрч дараа өдөрт шилжиж байгаа ба захиалахдаа таны бараа бүтээгдэхүүн хүргэгдэн очих өдрийг сайн харах шаардлагатай. Одоогоор 11 сарын 19-нийг хүртэлх өдрүүдийн захиалга дүүрсэн байна.

Захиалах: emartmall.mn

ARD SHOP

Ард шоп”-оос өглөөний 11:00 цагаас өмнө хийгдсэн захиалга тухайн өдөртөө багтан хүргэгдэж байгаа юм. Тусгай хүргэлт буюу бялуу, мах, сүү гэх мэт бараануудыг өдөрт нь хүргэх бөгөөд харин өглөөний 11:00 цагаас хойш баталгаажсан захиалга дараагийн өдөртөө очих ажээ. Ард шопоос та хүнс, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, цэвэрлэгээ, ариун цэврийн бүтээгдэхүүн, амны хаалт зэргийг захиалах боломжтой.

Захиалах: ardshop.mn

 

E-MONOS

И-Монос”-ын хүргэлтийн үйлчилгээнд хандан өөрт хэрэгтэй байгаа эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ хүргүүлээд авах боломжтой. Мөн тэдний 1800-1883 захиалгын утас нь ачаалал ихтэй байгаа тул хэрэглэгчдээ вебсайтаар нь дамжуулан захиалга өгөхийг уриалсаар байгаа билээ.

Захиалах: emonos.mn

 

“САНСАР” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Сансар” сүлжээ дэлгүүр эдгээр өдрүүдэд онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээгээ хэвийн явуулж буй. Тэд 6-24 цагийн дотор хүргэдэг. Мэдээж онцгой нөхцөл байдалтай холбоотой ачааллын улмаас энэ хугацаа бага зэрэг уртсаж байгаа ч дэлгүүрийн зүгээс хурдан хугацаанд засаж сайжруулахаа мэдэгдээд байна.

Захиалах: esansar.mn

 

МОНГОЛ ШИМ

Монгол шим” нь эх орны хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог. Одоогоор тэд өөрийн вэб болон “LendMn”, “SuperUp” аппуудаар дамжуулан захиалга авч буй. 50 мянгаас дээш үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд хүргэлт үнэгүй аж.

Захиалах: mongolshim.mnSuperUp (Google Play, App Store)

 

CU APP

“CU Mongolia”-ийн зүгээс өөрсдийн апп-ээрээ дамжуулан 1,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалгаар хүргэн үйлчилж байгаа юм. Хүргэлтийн үйлчилгээ нь 08:00-19:30 хүртэл ажиллаж байна.

Захиалах: CU app (Google Play, App Store)

 

E-NOMIN

"Номин"-ийн cүлжээ дэлгүүрүүд болон enomin онлайн дэлгүүр хэвийн ажиллаж буй. Бусад онлайн дэлгүүрийн адилаар ойрын өдрүүдэд хүргэлтийн үйлчилгээ нь ачаалалтай байгааг харгалзан үзэх хэрэгтэй.

Захиалах: eshop.nomin.mn

 

GOOD PRICE

“Good Price”-ийн салбар дэлгүүрүүд болон хүргэлтийн үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа бөгөөд онлайн захиалгаа харьцангуй олон сувгаар авч байгаа ажээ.

Захиалах:

1. Chatbot: m.me/goodpricemarket
2. Good Price фэйсбүүк хуудас Shop Now хэсэг
3. Univision Mongolia IPTV > ТВ АПП > Good Price Market хэсэг
4. UB Info апп > Shop > Good Price Market хэсэг (Google Play, App Store)

 

ODO SHOP

“Odo shop” апп-д одоогоор нийт 200 гаруй хүнсний дэлгүүр нэгдсэн бөгөөд орон даяар хүссэн бүх дэлгүүр үнэ төлбөргүй нэгдэх боломжтой гэдгээрээ онцлог. Дэлгүүр эрхлэгчид уг аппаар дамжуулан өөрийн байршлаас 500м-1500м-ийн зайнд байх хэрэглэгчдээс захиалга авч бараа бүтээгдэхүүнээ хүргэж болох юм. Иймд хэрэглэгч та уг апп-ийг татан авч өөрт ойр хүнсний дэлгүүрээс захиалж, түргэн хүргүүлж аваарай.

Захиалах: Odo shop апп (Google Play, App Store)

 

BANANA MALL

Банана молл-ийн "Онцгой үеийн хэрэгцээ" хэсгээс та эрүүл мэнд, хүнс, менторууд, ариутгал хамгааллын гээд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ онлайнаар захиалан хүргүүлэх боломжтой. Тодруулан хэлэхэд, Банана молл нь ЛэндМН аппликейшнийн онлайн дэлгүүр бөгөөд эндээс захиалгаа хийхийн тулд уг апп-ийг татаж ленд хэтэвчээ цэнэглэх хэрэгтэй. Хэрэглэхэд хялбараас гадна ментороос эхлээд нүд хужирлаж, сонирхол татах сонин содон бараатай уг апп танд таалагдах болно гэдэгт итгэж байна.

Захиалах: Lendmn (Google Play, App Store)

 

ТОК ТОК

Хоол, ахуйн бараа, живх хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг TokTok нь бүх нийтийн бэлэн байдлын энэ үеэр хүргэлтийн ажилтнуудаараа дамжуулан үйлчлүүлэгчийн захиалгын дагуу дурын дэлгүүрээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нь цуглуулж, хүргэлт хийх үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог.

Захиалах: 77667766, toktok.mnTokTok (Google Play, App Store)

 

МИЛАЯ

“Милая” сүлжээний хамт олон хүргэлтээр нэрийн пирожкигоороо үйлчилж байгаа юм. Доорх утсаар холбогдон хүргүүлээд аваарай.

Захиалах: 77778260

Жич: УОК-ын шийдвэрийн дагуу хүнс, эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны байгууллага хүргэлт хийж байгаа тул захиалга ихтэй байгаа бөгөөд үүний улмаас хүргэлтийн хугацаа уртсан, нэлээд хүлээгдэж буйг хэрэглэгч та ойлгон үзнэ биз ээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)