Дотоодын бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриаллаа

Засгийн газрын Шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт төсвийн захирагч нарт дотоодын бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахыг  уриаллаа.

/COVID-19/ халдварын цар тахалтай хамт эдийн засгаа унагах бус сэргээж байх шаардлагатай гэдгийг онцоллоо. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг ягштал даган мөрдөж байгаа Монгол Улсын ард, иргэддээ талархал илэрхийлье гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)