Хөрш орны төмөр замууд цахимаар зөвлөлдөж байна

 Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын видео зөвлөгөөн болж байна.      

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын видео зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд Монголын талаас УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Зөвлөгөөнөөр нягт харилцаа хамтын ажиллагаатай хөрш орнууд өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тулгамдсан чухал асуудлуудаа хамтран хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд тус зөвлөгөөн нь тээврийг саадгүй шуурхай зохион байгуулах технологи ажиллагааг улам боловсронгуй болгож, хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэхүү зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор алсын зайнаас цахимаар зохион байгуулж байна.

Зөвлөгөөн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)