АНУ-ын сенатч Ч.Грассли коронавирусний халдвар авчээ

АНУ-ын Айова муж улсын сенатч Чак Грассли коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсан гэдгийг мягмар гаргийн орой “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Өнөө өглөө би коронавирусээр халдварласан гэдгээ мэдлээ. Миний бие шинжилгээ өгсөн даруйдаа өөрийгөө тусгаарлаад байсан. Хэдийгээр биеийн байдал маань сайн байсан боловч шинжилгээний хариу эерэг гарлаа” гэж өдгөө 87 настай сенатч нийтэлсэн байна.

Мөн "Би Айовагийн оршин суугчдийнхаа төлөө гэрээсээ ажиллах болно” гэж Ч.Грассли мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын хамгийн өндөр настай сенатчдын хоёрдугаарт бичигддэг бөгөөд насаар Калифорни муж улсын сенатч, 87 настай Дианна Фейнштейнтэй хэдхэн сарын зөрүүтэй ажээ.

Ч.Грассли нь “COVID-19”-өөр халдварласан АНУ-ын зургаа дахь сенатч болжээ. 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /CNN/

Сэтгэгдэл:
Таны IP: (35.175.113.125)