Перу улсын шинэ түр Ерөнхийлөгч тангараг өргөлөө

 Перу улсын шинэ түр Ерөнхийлөгч Франсиско Сагасти мягмар гарагт тангараг өргөлөө. Перугийн төрийн тэргүүн нэг долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа солигдож буй нь энэ юм.

Өдгөө 76 настай Ф.Сагасти Перуд ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ийнхүү тус улсыг удирдахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Мартин Вискарраг авлигын хэргээр огцруулсан юм. Тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн нь орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэжээ.

М.Вискаррагийн халааг Конгрессийн дарга асан Мануэль Мерино авсан боловч түүнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаан өрнөсөн тул төрийн тэргүүний албыг хашиж эхэлснээсээ хойш таван хоногийн дараа огцорчээ. Перуд болсон жагсаалын үеэр хоёр хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн байна.

Шинэ түр Ерөнхийлөгч Ф.Сагасти Конгресст үг хэлэхдээ, эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс улс орныхоо нэрийн өмнөөс хүлцэл өчөөд, “бид тэднийг дахин амьдруулж чадахгүй ч ийм явдал дахин болохоос сэргийлж чадна” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: ЛИМА. /BBC/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.199.251)