Биткойны ханш 18 мянган ам.долларын босгыг давлаа

 Биткойны ханш арилжааны явцад хамгийн оргил үедээ 18.150 мянган ам.долларыг давж, 8.36 хувиар өссөн тухай “Coindesk” криптовалютын биржийн мэдээлэлд дурджээ.

Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 18-нд биткойны ханш 18 мянган ам.долларыг давж байсан юм. Орон нутгийн цагаар 12:23 цагт биткойн нэг ширхэг нь 18.130 мянган ам.долларт хүрсэн байна.

Биткойн нь блокчейн зарчим дээр үндэслэсэн криптовалютын нэгэн төрөл бөгөөд гуравдагч талыг оролцуулахгүйгээр “p2p” системээр сүлжээнд гүйлгээ хийж болох цахим валют юм. Анх 2008 оны 10 дугаар сард Сатоши Накамото гэдэг хүн биткойн хэмээх цахим валютын зарчмыг тайлбарласан өгүүллийг нийтэлж байсан түүхтэй.

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /CoinDesk/

Сэтгэгдэл:
Таны IP: (44.212.39.149)