Хүүхдүүдийн дунд САЛХИН ЦЭЦЭГ өвчлөл нэмэгджээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас 17:00 цагийн мэдээллээ өглөө. /2020.11.17/

Өглөөний 11:00 цагаас хойш коронавирусний халдварын тохиолдол НЭГЭЭР нэмэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 435 болсон байна.

Улаанбаатар хотод 18 цэгт, Өрхийн эмнэлгүүд дээр коронавирусний шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээ өгөх цагаа цахимаар авахыг ЭМЯ-аас зөвлөлөө.

Нийслэлд коронавирусний шинжилгээ авах 18 цэг ажиллаж байгаа. Одоогоор 6760 гаруй хүн шинжилгээнд хамрагдаад байна. Тус цэгүүдэд шинжилгээ өгөхөөр бол эхлээд 1800-0119 дугаарт, эсвэл www.119.mn цахим хуудсанд хандаж, цаг авах боломжтой юм байна. Тухайн шинжилгээний хариуг цахимаар өгөх ба иргэд шинжилгээ өгөхөөр очихдоо амны хаалт, бээлий өмсөхийг Эрүүл мэндийм яамнаас анхааруулав. 

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчин, салхин цэцэгийн халдвар нэмэгдэх хандлагатай байгааг онцлон анхааруулав. 

Сүүлийн хоёр хоногт гар хөл амны өвчин, амьсгалын замын өвчлөл, салхин цэцэгийн халдвар нэмэгдсэн тул 1800-0119 дугаарт хандан мэргэжлийн хүүхдийн эмчээс зөвлөгөө авч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)