"Lilo and Stitch"-ийг уран сайхны кино болгоно

“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл дараагийн удаад “The Little Mermaid”, “Peter Pan and Wendy” киног бүрэн хэмжээний кино болгохоор ажиллаж байгаа аж.

Тодруулбал, 1953 онд бүтээгдсэн Диснейн “Питер Пен” анимэйшний эх зохиолоор хийгдэх “Питер Пен ба Венди” киноны найруулагчаар Дэвид Лоури ажиллахаар болсон бөгөөд Питер Пений дүрд Александр Молони, Вендигийн дүрд Эвер Андерсон, Тинкер Беллийн дүрд Яра Шахиди, ахмад Дэгээгийн дүрд Жүүд Лоу тоглохоор болсон байна.

Үүнээс гадна “Walt Disney” кино компани "Lilo and Stitch" анимейшнийг уран сайхны кино болгохоор болжээ. Тус бүтээлийг "Crazy rich Asians" болон "In the Heights" киног бүтээсэн Ази гаралтай найруулагч Жон Чу найруулахаар болжээ.

Нийтэлсэн: Э.Бэрцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (35.153.39.7)