ШУУРХАЙ: Автомашин, явган зорчигч, нийтийн тээврийн хөдөлгөөнд хатуу зохицуулалт хийнэ

 

 Б.Оргил

 УОК-оос өнөөдөр орой буюу 2020.11.17-ны 22:00 цагт мэдээлэл хийж, маргааш өглөөнөөс эхлэн хөл хорионы хатуу дэглэмийг улам чангатгаж, нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын ажиллах дүрэм журам зэрэгт зарим өөрчлөлтүүдийг оруулж байгаагаа мэдээллээ. 

 Мэдээллийн эхэнд замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар "Өнгөрсөн хугацаанд өглөө нийтийн тээврийн үйлчилгээг 06:00 цагаас эхлүүлж байсан бол маргаашнаас эхлэн өглөө 07:00-10:00 цагийн хооронд, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болсон. Энэ цагийн хуваарийг хатуу мөрдөнө. Автомашины хөдөлгөөн ч үүнд хамаарна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна" гэв. 

ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан "Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал, хөдөлгөөн өнөөдөр гэхэд 30 мянга орчим машинаар нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байгаа. Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж, ажилласан гэсэн үг.

Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэмийн үед автозамын хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай автомашиныг тодорхой ангилж, нарийвчилсан журмыг мөрдүүлнэ. Энэ талаарх мэдээллийг маргааш тодорхой мэдээлэх учраас ард иргэд энэ мэдээллийг маш сайн сонсоорой" гэв. 

Мөн маргаашнаас эхлэн ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг цөөлнө. Тухайн байгууллагын 10-15 хувийг ажиллуулах байдлаар зохицуулах аж.

 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)