ШУУРХАЙ: Маргааш өглөөнөөс эхлэн явган хүний хөдөлгөөнийг хязгаарлана

 УОК-оос өнөөдөр орой буюу 2020.11.17-ны 22:00 цагт мэдээлэл хийж, маргааш өглөөнөөс эхлэн хөл хорионы хатуу дэглэмийг улам чангатгаж, нийтийн тээврийн үйлчилгээ болон төрийн байгууллагын ажиллах дүрэм журам зэрэгт зарим өөрчлөлтүүдийг оруулж байгаагаа мэдээллээ. 

Хурлаар нийслэлийн замын хөдөлгөөн хэрхэн зохицуулагдах талаар Нийслэлийн онцгой комиссын дарга,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг өгөв. 

"Бүх нийтийн бэлэн байдлын үед өдөрт 40-50 мянган авто машин хөдөлгөөнд  оролцож байна. Энэ нь өндөржүүлсэн бэлэн байдал болохгүй байна. Бид ард иргэдийнхээ төлөө юу чадах бүхнээ хийх болно. Иймд нийтийн тээвэр өглөөний 07:00-10:00, үдээс хойш 17:00-20:00 цагт үйлчилнэ

Заасан цагаас бусад хугацаанд явган хүн ч хатуу зохицуулалтад орж, хөдөлгөөн зогсоно.

Нийслэлийн 90 хувьд хөл хорьж байж үр дүнд хүрнэ. Хүмүүс иргэний үүргээ ухамсарлаж биелүүлнэ гэж найдаж байна" гэв. 

 

 www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)